Хуралдах ”боломжгүй” хуралдааны тов

751

УИХ-ын дарга З.Энхболдын гэнэт завсарлуулсан хаврын чуулган энэ сарын 23-аас буюу нөгөөдрөөс үргэлжлэн хуралдах ёстой. Гэхдээ УИХ, ИТХ-ын сонгуулийн сурталчилгааны сүүлийн долоо хоног, улс төрчид сурталчилгаагаа хийгээд ид завгүй байх үеэр чуулган хуралдаж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Хийх ажилгүй үедээ хуралдаа ирж суудаггүй гишүүд сонгуулийн сурталчилгааны үеэр ажилдаа ирэх нь юу л бол. Ямартай ч УИХ-ын тамгын газрынхан байнгын хороод, чуулган хуралдах бэлтгэл ажлыг хангасан байна. Чуулган хуралдах долоо хоногийн эхэнд УИХ дахь намын бүлгүүд болон байнгын хороод хуралддаг ёстой. Энэ дагуу өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдахаар товлосон ч ирц бүрдээгүй учир хойшлуулсан байна. Яг энэ жишгээр явбал хаврын чуулган үргэлжлэн хуралдах нь үлгэр болох бололтой.

Хаврын чуулганаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018 2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэн батлах учиртай байсан. Мөн 2015 оны төсвийн гүйцэтгэлийн тайлантай танилцана. Энэ бол хамгийн чухал асуудал. Эдгээрээс гадна олон чухал хуулийн төслийг хэлэлцэж, эцсийн найруулгыг нь хийх ёстой билээ. Уг асуудлуудыг хэлэлцэлгүйгээр сонгуулийн сурталталчилгаагаа эхлүүлсэн улс төрчид сонгуулийн дараа цуглаж магадгүй юм. Ямартай ч сонгуулийн дараа эсвэл наадмын дараа аль нэгэнд нь хуралдаад эдгээр асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх нь биз.

 

Хуралдах ”боломжгүй” хуралдааны тов

УИХ-ын хаврын чуулганаараа ийм асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байсан ч чадалгүй түр завсарласан юм.

 

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан:

 

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан:

 

3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан:

  • Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх иргэдийн өргөдлийг судлан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцэх тухай.

 

4..Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан:

 

5.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

 

6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:

Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

 

7.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан :

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүнийг томилох тухай;

 

8.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

 

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

 

Эх сурвалж: www.24tsag.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>