Олимпын хулгайлагдсан алтан медаль эзэндээ иржээ
АНУ-д зургаан настай нэгэн охин Олимпын аварга Жо Якобид хулгайлагдсан алтан медалийг нь эргүүлэн өгчээ.
Жо Якоби Америкийн Атланта хотод телевизийн нэвтрүүлэгт орохоор явахдаа Олимпын аваргын алтан медалиа авч явсан бөгөөд замдаа ресторанд орох үед нь үл мэдэх этгээдүүд машины цонхыг нь хага цохин, 1992 оны Барселоны Олимпоос авсан алтан медалийг нь хулгайлсан аж.
Дараахан нь уг зургаан настай охин гэр бүлээрээ ойд зугаалж явахдаа медалийг олсон байна. Ингээд охины эцэг, эх аваргын хувийн сайт руу олдворын талаар мэдээлсэн гэнэ. Энэ сайтдаа Олимпын аварга алтан медалиа алдсан талаар зарлаж байсан аж.
Хулгайлагдаад эргэж ирсэн алтан медаль ямар нэг хэмжээгээр гаднаа гэмтэл авсан хэдий ч түүнтэй холбоотой түүхийг дурсан санаж байхын тулд сэргээн засварлах бодолгүй байна гэж Жо Якоби өгүүлсэн байна.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN