Өнөөдөр болох зарим үйл явдал

762

Өнөөдөр болох зарим үйл явдал

 

09.00 цагт:
 МУИС-ийн Хууль зүйн сургуулиас хамтран зохион байгуулж буй "Орос – Монгол – Хятад: 21 дүгээр зуун дахь харилцаа, хамтын ажиллагааны асуудал" Олон улсын эрдэм шинжилгээний форумын Монгол дахь салбар хуралдаан тус сургуулийн ХЗС-ийн 331 тоотод болно. /Куба Улсын элчин сайдын яамны урд МУИС-ийн 3-р байр, өргөтгөлийн танхим/

 

10.00 цагт: Иргэдэд боловсролын салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулах, мэдээ мэдээллээр хангах зорилготойгоор Нийслэлийн боловсролын газраас "Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулна. Утас: 70113039, 88086654, 99081944, 94016262

 

11.00 цагт: Ус сувгийн удирдах газраас  нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна.

 

10.00 цагт: НҮБ-ын Хүүхдийн сан болон Мобиком Корпораци хүүхэд төвтэй компанийн нийгмийн хариуцлагыг түгээн дэлгэрүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол  болно. Утас: 99112652

 

10.00 цагт: Уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдэд Эрдэнэс Монгол ХК, Женерал Электрик (GE) компаниуд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулна. Утас: 99000963

 

11.00 цагт: Сонгуулийн үеэр хэвлэлийн эрх чөлөө зөрчигдөж байгаа талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл мэдээлэл хийнэ.

 

11:00 цаг: Монголын хэвлэл мэдээллийн өнөөгийн байдлын талаар Хэвлэлийн Хүрээлэнгийн Судалгааны албанаас танилцуулна.

 

12:00 цагт: Улс төрийн намууд ардчилалыг гуйвуулж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж мэдээлэл хийнэ.

 

11:40 цагт: Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн салбар амбулаторийн нээлтийн ёслолын ажиллагаа болно. Салбар амбулатори Төрийн ордны баруун талд байрлах Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгад ажиллах юм.

 

18.00 цагт: Х.Ариунзаяагийн "Passion" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэн 2016.06.22-07.01 ний хооронд дэлгэгдэнэ. Холбоо барих 89806021, 99854049


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>