Төрд төрийн хүн үү? Бизнесийн хүн үү?

670

 

        Төр бол тодорхой хил хязгаар дотор иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж хуулиар засаглаж, нийгмийн харилцааг удирдан зохицуулж, үйл ажиллагаа нь тасралтгүй явагдаж байх учиртай засаглалын хэлбэр юм. Төрийн өндөр албан тушаалтан, энгийн иргэд, бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид гээд нийгмийн бүхийл салбарт төрийн хууль дүрмийг мөрдөж, эв зохистой харилцан хамааралтай хөгжсөөр ирсэн. Төрийн удирдах гол институт нь улс төрийн намууд юм. Улс төрийн намууд бодлогоороо өрсөлдөж сонгуулийн үр дүнд бодлогоо хэрэгжүүлэх эрх мэдлийг олж авдаг.

 

Харин тэдгээр бодлогыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх бэлтгэгдсэн боловсон хүчин бол төрийн хамгийн чухал эрэг шураг юм. Төрийн албанд шат дараалан өгсөж, мэргэшиж, туршлагажиж, хариуцлага хүлээж чаддаг ёс зүйтэй ухамсар хандлага нь төлөвшсөн төрийн албан хаагчид дутагдсаар байна.

 

 

Одоогийн нэр дэвшигчдээс бэлтгэгдсэн улстөрч гэж харж болохоор хүмүүс бол Архангай аймгийн 3-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ж.Мөнхбат, Булган аймгийн 10-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч Ж. Бат-эрдэнэ нарыг онцолмоор байна. Ж.Мөнхбат бол оюутан цагаасаа эхлэн улс төрийн салбарт ажиллаж УИХ-ын даргын туслахаас эхлээд Монголын Улс төрийн ууган хүчин болох Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга болтлоо өсөж яваа залуу улс төрч. Харин Ж.Бат-Эрдэнэ бол жинхэнэ төрийн хар хүн буюу авто тээврийн газрын даргаас эхлээд ЗТБХБЯ –ны Төрийн Нарийн Бичгийн даргыг хийж явсан чансаатай эр билээ. Түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүсийн яриагаар бол жинхэнэ мужик , мөн удирдагч гэх нь олонтой юм билээ.

 

Нийтлэлч Төрмандах

- See more at: http://www.unen.mn/content/64182.shtml?alias=freetopic#sthash.2xK04v7P.dpuf

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>