Өнөөдөр болох зарим үйл явдлууд

445

Өнөөдөр болох зарим үйл явдлууд

 

09.00 цагт: AOFOG \Ази Далайн орнуудын эх барих эмэгтэйчүүдийн холбоо\, Монголын эмэгтэйчүүдийн хорт хавдартай тэмцэх үндэсний нийгэмлэг болон Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг хамтран 2016.06.23 - 2016.06.24-ний өдрүүдэд "Дурангийн мэс засал - Эмэгтэйчүүдийн хавдар судлалд" сэдэвт Олон улсын онол практикийн хурлыг  Хавдар Судлалын Үндэсний Төвийн Нийгэмийн эрүүл мэндийн төвд зохион байгуулна

09.30 цагт: Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн хурал болно. Тус хурлаар Хүнсний шинжилгээний, Эрүүл мэнд эмнэлэгийн тусламжийн, Хэмжил зүйн, Байгаль орчны, Төмөр зам ба далай ашиглалт, усан замын тээврийн, Төрийн үйлчилгээний, Эрчим хүчний, Хөдөлмөрийн нөхцөл аюулгүй байдлын зэрэг нийт 9 техникийн хорооны 41 асуудал хэлэлцэнэ. Утас: 99650498

09.45 цагт: Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Гамшгийн ослоос урьдчилан сэргийлэх хамтарсан практик сургуулилт зохион байгуулна. Хаяг: СБД-ийн, 8-р хороо, Амарын гудамж-7 (Туушин зочид буудлын зүүн талд хуучнаар Архивын ерөнхий газар) Утас: 91917993

11.00 цагт: УДБЭТ-ын тайзнаа тавигдсан анхны мэргэжлийн балет болох Б.Асафьев "Бахчисарайн оргилолт булаг" балетын түүхэн 60 жилийн ойн тоглолт 2016 оны зургаадугаар сарын 25, 26-нд болох талаарх хэвлэлийн бага хурал  болно.

11.00 цагт: Ази, далайн 27 орны эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, холбоодын удирдлагуудын бага хурал, эмч нарын семинар энэ сарын 23-25-нд Улаанбаатар хотод болохтой холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

11.30 цагт: МАХН-ын гишүүд хэвлэлийн бага хурал зарлалаа.

12.00 цагт: УИХ-ын сонгуульд нэр дэвшигч З.Баянсэлэнгийн Сонгуулийн штабаас нэр дэвшигчдийн талаар ноцтой баримт дэлгэнэ. Утас: 88118404

11.00 цагт: 2016 оны УИХ болон НИТХ-ын сонгуулийн мэдээллийн урьдчилсан дүнг сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагынханд Хэвлэлийн Хүрээлэн, Бүгд Найрамдахчуудын Хүрээлэнгээс танилцуулна.

12.00 цагт: 2013 онд ашиглалтанд орох байсан УБЦТС компанийн ажилчдын орон сууцтай холбоотой асуудлаар тус компанийн ҮЭХ, ажилчдын түр хороо баримт дэлгэж үнэн бодит мэдээлэл өгнө.

11.30 цагт: СХД-ийн 71 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч Х.Бат-Ялалттай холбоотой асуудлаар тус дүүргийн ИЗНН-аас мэдээлэл хийнэ. 

12.00 цагт: Зургаадугаар сарын 19-ний өдрийн EBARIMT сугалаанаас өндөр дүнтэй хонжвор хожсон азтануудтай уулзах уулзалт болно. Мөн сугалааны болон буцаалтын талаар мэдээлэл өгнө.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>