2016 ОНЫ ОЛИМПИЙН ХОЛЫН ЗАЙН ГҮЙЛТЭД ГУРВАН ИХЭР ТАМИРЧИН ОРОЛЦОНО

747

2016 ОНЫ ОЛИМПИЙН ХОЛЫН ЗАЙН ГҮЙЛТЭД ГУРВАН ИХЭР ТАМИРЧИН ОРОЛЦОНО

 

Тун удахгүй эхлэх Риогийн Олимпод оролцох гэж байгаа Эстони улсын тамирчдын тухай сонирхолтой мэдээллийг хүргэх гэж байна. Эстони улсын тамирчид болох гурван ихэр бүсгүйчүүд холын зайн гүйлтэд оролцох гэж байгаа нь олимпийн наадмын түүхэнд байгаагүй үйл явдал юм. 

Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн Марафоны төрөлд Эстони улсын тамирчид болох Лейла, Лийна, Лили Луйк нар оролцох гэж байна. Усны дусал мэт адилхан эгч дүүс гурвуулаа тамирчин болж, гурвуулаа олимпийн наадамд оролцох эрхээ авсан нь сонирхолтой тохиолдол юм.

Олимпын наадмын түүхэнд ихэр тамирчид нэг төрөлд өрсөлдөж байсан ч гурван ихэр тамирчин нэг төрөлд өрсөлдсөн түүх байхгүй юм байна.

Энэ жил 30 настай бүсгүйчүүд бүгд адилхан шаргал үс, цэнхэр нүдтэй. Тэд 24 настайгаасаа хойш буюу Эстони улсын өмнөд  нутагт орших Тарту хотын их сургуульд суралцаж бйах үеэсээ хойш марафон гүйлтээр хичээллэж байна.

Олон улсын чанартай тэмцээнд амжилт үзүүлсэн үеэсээ хойш эгч дүүс Олимпод оролцохоор бэлдэж эхэлсэн байна.

Тэд олимпын наадамд түрүүлэхийг биш гурвуулаа хамтдаа барианд орж хувийн амжилтаа эвдэхийг зорьж байгаа бөгөөд ирэх 6-р сараас Италид очиж бэлтгэлээ хангах юм байна.

Дашрамд мэдээлэхэд Кени улсын домогт тамирчин Тики Гелана 2012 оны Лондоны олимпод 2 цаг 3 минут, 7 секундын амжилт гаргаж, рекорд тогтоож байсан.

Тэгвэл  ихэр бүсгүйчүүдийн ууган нь болох Лейла 2013 онд Шанхайн марафонд 2 цаг 37 минут 30 секунд гэсэн хувийн дээд амжилтаа тогтоосон бол Лийна, эгчээсээ 2 минут 30 секундын хойно барианд оржээ. Гурван ихрийн хамгийн бага болох Лили харин эгч нараасаа 45 секунд хоцорч байжээ. 

Эх сурвалж:www.hiub.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>