Өнөөдөр болох зарим үйл явдал
10.00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгөгдсөн үүргийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд нь өнгөрсөн дөрвөн жилд дүрмээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж, ямар ахиц, дэвшил гаргаж ажилласан талаар иргэдэд сурталчлан таниулах, мэдээ, мэдээллээр хангах зорилгоор Нийслэлийн Тээврийн газар "Нээлттэй өдөрлөг" зохион байгуулна. Утас: 89152122
11.00 цагт: Монголын Хуульчдын холбооноос "Хуульчдын өдөр”-ийг угтан маргааш 11:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хойно байрлах "Хуульчдын талбай”-д иргэдэд нотариатын үйлчилгээ, хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө. Утас:98066116
11.00 цагт: Цаг үеийн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт: "Хүлэмжийн шинэ ногооны амт" хоршоодын фермерүүдийн шинэ ургацын хүнсний ногооны үзэсгэлэн худалдааны нээлтийн ажиллагаа болно.
11.00 цагт: 2016 оны УИХ-ын сонгуулийн үйл явцад хийж буй мониторингийн 2 дахь долоо хоногийн үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Утас: 11313207
11.00 цагт: МАХН-аас авилгын асуудлаар онц ноцтой мэдээлэл дэлгэнэ.
12.00 цагт: УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нам, эвсэл үл харгалзан нэр цэвэр, шинэ залуу 60 гаруй нэр дэвшигчдийг зарлаж, тэдгээрийг дэмжиж саналаа өгөхийг нийт сонгогчдод уриалж "Шинэ үеийн дуудлага" ТББ-аас мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд мал төллөлт, тариалалтын явцын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Утас: 99072224, 98811400
13.00 цагт: Монгол Улсын Засгийн Газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2016-2020 оны хооронд хэрэгжих "Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Утас: 99100378
14.00 цагт: "АСЕМ-ын сайн дурынхны өдөр”-ийг тэмдэглэх, АСЕМ-ын зохион байгуулалтад сайн дураар оролцохоор бэлтгэгдсэн оюутан залуусыг албан ёсоор танилцуулах үйл ажиллагаа болно. Утас: 99031691, 99090339
15.00 цагт: Нийслэлийн Боловсролын салбарын 2012-2016 онд хийгдсэн ажлын товч тайлан, 2015-2016 оны хичээлийн жилийн зорилтын биелэлтийг тайлагнах, цаашид хэрэгжүүлэх ажлын санал, асуулга авах зорилготойгоор сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулна. Зөвлөгөөнд дүүргийн Боловсролын хэлтэс, Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар оролцоно.
15.00 цагт: Манай эрдэмтэд олон жилийн туршид нүүрсний чиглэлийн бүхий л судалгааг хийж ирсэн бөгөөд нүүрсэнд гүнзгий боловсруулалт хийж, "Полимери-Химийн аж үйлдвэр”-ийг Монгол Улсад хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа талаар академич Б.Пүрэвсүрэн салбарын эрдэмтэн судлаачид, холбогдох албаны хүмүүс, олон нийтэд нээлттэй илтгэл тавина. Утас 99045949