|
Видео

Шинэ мэдээ

Албан үүргээ гүйцэтгэж явсан зохицуулагчийг мөргөөд хэргийн газраас зугтаажээ

 

Өчигдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 310 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 223 дуудлага бүртгэгдсэн байна.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж 20 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн үүнээс сургуулийн өмнөх насны 4, сургуулийн насны 2, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг Галданбошигтын гудамж Цагаан байрны зүүн замд Yamaha маркийн мотциклийн жолооч П нь албан үүргээ гүйцэтгэж байсан зохицуулагч 30 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан. Мөн хөдөө орон нутагтт Булган аймгийн Дашинчилэн сумын 1-р баг Зүүн гүдэн гэх газар T.Landcruicer маркийн авто машинтай "Даюун” маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 39 настай эрэгтэй Л-ийн амь нас хохирсон хэрэг гарчээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.