Он гарсаар 353 мянган га талбай түймэрт өртжээ

708

Он гарсаар 353 мянган га талбай түймэрт өртжээ

 

Энэ оны зургаан сарын байдлаар улсын хэмжээнд нийт 13 аймгийн 47 суманд 81 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 21293 га ой, 332.653 га хээр, нийт 353.946 га талбай түймэрт өртсөн байна.

Түймрийн улмаас /урьдчилсан байдлаар/ байгаль, экологид 310.871.286 төгрөг, эд материалд 2.497.500 төгрөг, унтраахад 10.068.050 төгрөгийн зардал гарчээ. Түүнчлэн түймэрт гурван хүн амиа алдаж, дөрвөн хүн түлэгдэж, 19 айлын гэр, 10 саравч шатаж, 160 толгой мал, нэг автомашин, 120 ширхэг хилийн шон шатсан байна.

Түймрийг унтраахад ОББ-аас /давхардсан тоогоор/ 854 албан хаагч, 80 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 279 албан хаагч, Зэвсэгт хүчнээс 159 албан хаагч, 39 автомашин,орон нутгаас 1856 иргэн, 212 автомашин тус тус дайчлагдан нийт 3148 хүн, 331 автомашинтай ажиллажээ.  

 

 

Эх сурвалж: www.TODAY.mn

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>