Гурав хоног согтууруулах ундаа худалдаалахгүй

1011

Гурав хоног согтууруулах ундаа худалдаалахгүй

 

УИХ-ын ээлжит сонгууль болоход дөрөвхөн хоног үлджээ. Сонгууль болох гэж байгаатай холбогдуулан энэ үеэр гарч болзошгүй хэрэг зөрчлөөс сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга захирамж гаргажээ. Тус захирамжинд энэ сарын 26-ны өдрөөс буюу маргаашнаас эхлэн гурав хоног архи согтууруулах ундаа худалдаалахгүй байхыг үүрэгджээ. Түүнчлэн энэ гурав хоногийн хугацаанд захирамж зөрчсөн хүнийг 30-50 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 200-250 мянган төгрөгөөр торгож, орлогыг нь хураан авч, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авахаар болсон ажээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>