АН-ын "Тамын тогоо"-ны үлгэр

937

АН-ын "Тамын тогоо"-ны үлгэр

 

Ардчилсан тодотголтой намууд нэгдэн нийлснээс хойш хэзээ ч эв түнжинтэй байгаагүй. Мөнхийн хэрүүл, зодоон, тэмцэл дунд байсаар ирсэн. Нэг угшил гарвалтай хэсэг бүлэг хүн нийлээд фракц байгуулчихна. Олуулаа болохоороо Засгийн газарт орох гээд баахан шантаажилна. Өнөөдрийн байдлаар Э.Бат-Үүлийн хажууд "Алтангадас" ч, "Шонхор" ч жижигдэж байна. Бүр "Шонхор" чинь "Болжмор" болчихсон тэнгэр өөд дүүлэн нисээд Монгол Улсыг нар буруу тойрч яваа юм биш үү... Иймэрхүү "хоёр толгойтой" болчихсон нам энэ удаагийн сонгуульд ялна гэхэд итгэх хүн цөөн.

 

Хажуугаар нь Э.Бат-Үүлийн үйлийг нь үзээд байхаар ямар олиг байх вэ дээ. Хүү Б.Чулуудайн оффшор дансны хэрэг ид мандаж, Э.Бат-Үүлийг тайван унтуулахаа байсан. Дээрээс нь "Миний хүүгийн оффшор дансаар нэг л гүйлгээ хийгдсэн байдаг юм бол би огцорно. Сонгуулиас нэрээ татна" гээд баатар царайлчихсан гэж байгаа. Энэ үгийг дэмий хэлсэн юм. Үнэхээр л хэлсэндээ хүрэхгүй л байсан юм бол "Би огцрохгүй ээ. Миний хүү оффшор данстай байгаа л биз. Энэ бол баян хүний явдал" гээд хэлчих байлаа. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр АН лидергүй болчихож.

 

Бүр нэр нь сэвтээгүй хүн олдохоо байчихаж. Нөгөө талд Монгол Ардын Нам улам нягтраад, зузаараад байдаг. Дарга М.Энхболд нь бодлогоо зангидаад, төвлөрүүлээд байдаг. Э.Бат-Үүлийн дээрх худал ярианд нэг их түүртэлгүй сонгуулийнхаа сурталчилгааг хийсэн шигээ явж байна. Эсрэгээрээ баримт нотолгоогүй хүн гүтгэсэн гэдэг үндэслэлээр шүүхэд дуудагдаж байх шиг байна, АН-ын "гол дүр" Э.Бат-Үүл... Иймэрхүү хүнд нөхцөл байдлаас өндийж гарна гэдэг хэцүү. Олуулаа болно гэхэд бүр ч хэцүү. Аягүйдвэл сонгуулийн дараа цөв цөөхүүлээ болчихсон байж мэдэх юм. "Хоёр толгойтой", "Хоёр бодлоготой" АН-д "ялалт" гэдэг үг дэндүү хол сонстож байна. Ингэхэд Э.Бат-Үүл, З.Энхболд хоёрын хэн нь жинхэнэ лидер юм бэ?...

 


Эх сурвалж: http://www.zaluu.com/read/7aga9dh4

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>