Дэд сайд Э.Эрдэнэжамъянг шүүнэ

1095

Албаны эрх мэдлээ ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэх хэрэгт буруутгагдаж байгаа Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 10.00 цагт товлогджээ. Шүүрх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болох юм. Тус шүүх хурлын шүүгчээр  М.Алдар, улсын яллагчаар Ш.Баярбилэг оролцох аж.

Хэрэг явдлыг тодруулбал, Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдсон төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахаар Интерполд хандсан байсан ч түүнийгээ зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг дэд сайд Э.Эрдэнэжамъян бичсэнээр эрх мэдлээ ашигласан гэх хэрэгт буруутгагдахад хүрсэн юм.

Түүнд анхан шатны шүүхээс 12.8 сая төгрөгийн торгууль ноогдуулж, албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гаргасан ч Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэнээр нэлээд сунжирсны эцэст уг хурал өнөөдөр болох гэж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>