АН гунигт дуу бүү аял
Ардчилсан нам азгүй нам. Маш азгүй нам. Монголын төрийн жолоог атгах бүртээ самардаг, тийм л азгүй нам. АН-ын дотоод зөрчил тогооноосоо хальж төрийн ордонг самрах дөхөж байгааг монголчууд харж л сууна. Төрийн гурван өндөрлөг нь хэл амаа ололцож чадахгүй болохоор гар хөлөө хөдөлгөсөн сураг бас чих дэлсээд л авсан. Ийм л азгүй нам. УИХ-д олонх болохоороо фракцууд нь учраа олохоо байж, сандал ширээний төлөө нүдэхээ ухаж өгөхөөс ч сийхгүй тийм л хүмүүс. Ямар сайндаа л Монгол Ардын Намыг засгаас хөөчхөөд орон гарсан сайд нарын суудал дээр яаж алалцлаа даа, чааваас. Аргаа барсан тэд, хууль зөрчин байж зургаан сайд томилсон болоо биз дээ.
Сонгуулийн дараа тэд дахиад л бужигнана. Энэ бужигнааны хохирогч нь З.Энхболд, Э.Бат-Үүл хоёр болж балрах вий. Ийм л "алаантай” нам болохоор сүүлийн дөрвөн жил гадаадын хөрөнгө оруулагчид зугтаагаад явчихсан юм. Үүнийгээ цэвэрхэн гэгч нь МАН-д наах гэж оролдсон. Улсынхаа эдийн засгийг траншейны нүх рүү унагачхаад "Бид МАН-ын баасыг цэвэрлэж яваа” гэж хээвнэг худал залсан. Мөн ч ичих нүүргүй улсууд шүү дээ, АН-ынхан. Сүүлдээ бүр "МАН азтай. Тэднийг засаг барьж байх хугацаанд дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ өндөр байсан. Харин биднийг засаг толгойлох хугацаанд өндөр байсан үнэ уначихлаа” гэж зална. Уг нь тэдний ингэж "гунигт дуу аялах нь” аргагүй юм. Тэд Монгол Улсыг барьцаанд тавиад асар их зээл авчихсан хүмүүс шүү дээ. Монголын толгой эдийн засагчид байтугай олон улсын шинжээчид ч өнөөдрийн эрх баригчдын эл үйлдлийг "толгойгоо гашилтал” бодоод ч ойлгоогүй. Тухайн үед эх орноо барьцаанд тавьж бонд босгох ямар ч шаардлага байгаагүй гэдгийг захын эдийн засагч хэлээд өгнө.
Өнөөдөр тэдний чихэнд чимэгтэй сонсогдохгүй, сүүлдээ адлагдах маягтай болж байгаа 17.6 хувийн өсөлттэй явсан эдийн засгийг МАН, АН хоёр хамтарч бий болгосон юм шүү дээ. УИХ-д МАН олонхи байсан болохоос биш Засгийн газрыг МАН, АН хамтарч бүрдүүлсэн санагдах юм. Тийм байтал 17.6 хувийн өсөлттэй явсан эдийн засгийг зүгээр л "тоо” гэх юм даа. Сөрөг хүчнээ үгүйсгэдэг байсан АН одоо өөрсдийгөө үгүйсгэдэг болчхож... Сонин юм шүү.
Эх сурвалж: Монгол Ардын Намын Сонгуулийн Төв Штаб