С.Баярцогтын "МАРТСАН" нэг сая ам.долларыг Швейцарийн Прокурорын газраас шалгахаар болжээ

799

С.Баярцогтын "МАРТСАН" нэг сая ам.долларыг Швейцарийн Прокурорын газраас шалгахаар болжээИргэд сонголтоо хийхэд ганцхан хоног үлдээд байгаа энэ чухал үед АН-ын нөлөө бүхий лидерүүдийн нэг С.Баярцогттой холбоотой нэгэн таагүй мэдээлээл бидэнд олдлоо.

Тодруулбал, ЗГХЭГ-ыг дарга С.Баярцогтыг мөнгө угаасан байж болзошгүй гэх  үндэслэлээр Швейцарийн ерөнхий прокуророос шалгахаар болжээ.  Энэ нь мэдээж түүний оффшор дансандаа "мартаж” орхисон нэг сая ам.доллартай шууд холбоотой талаар Швейцарийн  төвийн хэвлэлд томоохон нийтлэл гарчээ.

 

С.Баярцогтын дансандаа "мартсан” нэг сая ам.доллар хээл хахуулийн мөнгө байж болзошгүй гэж Швейцарийн ерөнхий прокурорын газрынхан үзэж байгаа ажээ.

Мөн тэрбээр "Кредит сүис” банкинд их хэмжээний мөнгө байршуулахдаа гарал үүсэл, эх үүсвэрийг нь нуун дарагдуулсан учраас шалгаж тодруулах нь зүйтэй гэж үзсэн байна. С.Баярцогтын хувьд "Кредит Сүис” банкинд нэг сая ам.доллар байршуулахдаа гурван найзын хамт данс  нээсэн гэх тайлбарыг өгдөг. Гэхдээ хамгийн хачирхалтай нь тэрбээр гурван найзынхаа нэр ус болон холбогдол нэмэлт мэдээллийн талаар огт ам нээлгүй явсаар өдий хүрсэн юм. Гурван найзынх нь нэг нь хар багын журмын нөхөр, одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байх магадлал өндөр байна. Гэхдээ энэ бол батлагдаагүй зүйл. Швейцарийн хэвлэл ийн таамаглаж буй. Энэ мэт ойлгомжгүй асуудал олон байгаа учраас Швейцарийн ерөнхий прокуророоос Монголын томоохон улс төрч, бизнесмэн ямар шугамаар олж авсан мөнгөө тус банкинд хадгалж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзсэн бололтой юм.

Ямартай ч  хилийн чанадад "мартаж” орхисон нэг сая ам.доллар нь С.Баярцогтыг амар заяа үзүүлэхгүй бололтой.  Сонгуульд нэр дэвшигчдийг зарлахаас өмнөхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга З.Энхболд нар оффшор бүсэд  их хэмжээний мөнгөө "мартсан" С.Баярцогтыг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэдгийг албан ёсоор зарласан ч Монгол төрийн нэг, хоёрдугаар эрхмүүдийн зангараг дутсан уу С.Баярцогтын эрх мэдэл илүү гарсан уу ямар ч байсан ч ЗГХЭГ-ын  дарга Сэлэнгэ аймгаас нэр дэвшихээр болсон.

С.Баярцогтын хувьд Сангийн сайдаар ажиллаж байх үедээ буюу 2008-2012 оны хооронд Швейцарийн банкинд данс нээлгэсэн нь тодорхой болж нэлээдгүй шуугиан дэгдээсэн. Түүний дансанд нэг сая ам.доллар хадгалагдаж  байсныг ч монголчууд мэдсэн. Мөн тэрбээр 2008 оны тавдугаар сард Британид "Legend Plus Capital Ltd” компани эзэмших болсон байдаг.

Түүний  дансан дахь нэг сая ам.долларын тухайд  бүгд өөрийнх нь биш бөгөөд 200 мянга нь гэр бүлийнх, 800 мянга нь гурван найзынх нь /нэрийг нь нууцалсан/  хэмээн тайлбарласан байдаг. С.Баярцогтын татварын хөнгөлөлттэй бүс буюу оффшорт данстай, их хэмжээний мөнгө нуун дарагдуулж байсан явдал дахин сөхөгдөж эхэллээ.

Өөрөөр хэлбэл, хаанаас, хэрхэн босгосон нь тодорхойгүй нэг сая ам.доллараа гаднын банкинд байршуулдаг, түүнийгээ "мартдаг” төрийн сайдад Сэлэнгийн ард түмэн дахин итгэл үзүүлэх эсэх нь эргэлзээтэй болж эхэллээ. Учир нь С.Баярцогт дахин төрийн түшээ болбол нэг сая байтугуай ам.долларыг гаднын банкуудад нуухгүй гэх баталгаа алга. Тус нийтлэлд дурдсан хамгийн ноцтой мэдээлэл нь С.Баярцогтын оффшор дансандаа мартсан нэг сая.доллар нь Монгол Улсын газрын баялгийг "Рио Тинто" компанид ашиглах боломж олгосны хахууль байж магадгүй хэмээн сэжиглэж байна гэж Швейцарийн төв хэвлэлд дурджээ.

 

 

Эх сурвалж: Монгол Ардын Намын Сонгуулийн Төв Штаб

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>