"Эрдэнэт" үйлдвэр Монголчуудын мэдэлд 100 хувь ирлээ Мэдээ мэдээлэл, Гол мэдээ 29-06-2016, 14:57 1093 Хуваалцах Эрдэнэт үйлдвэртэй холбогдуулан ХХБ мэдэгдэл гаргажээ Мэдэгдэлд "МАН, МАХН-ын удирдлагын зүгээс ОХУ-ын "Ростех" компанийн эзэмшдэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ХХБ-аар дамжуулан хятадууд авлаа гэсэн худал мэдээлэл тарааж байна. Иймд доорх тайлбарыг нийт монголчууддаа хүргэхээр шийдлээ. Манай ХХБ-ны 95 хувийг монголчууд эзэмшдэг. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшихээр болсон "Монгол зэс" компанийг 100 хувь монголчууд эзэмшиж байна. ОХУ-ын "Ростех" компани Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг зарах саналаа ирүүлсэн учраас гэрээ хэлцэлд орсон билээ. Худалдаа хөгжлийн банкийг санхүүгийн үйлчилгээ үзүүлж чадна гэдэг утгаар нь сонгосон болно. Монголчууд Эрдэнэт үйлдвэрээ 100 хувь эзэмших болсон мэдээг сонгуультай холбогдуулан улстөржүүлж буй нам, эвслүүдийг увайгүй үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. Монголчуудын мэдэлд Эрдэнэт үйлдвэр шилжин ирснээр улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай! Хүндэтгэсэн Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхон" гэжээ. 1093 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 29-06-2016, 14:15 Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Эрдэнэт” үйлдвэрийн хувийг гадаадын компанид заржээ… 25-08-2015, 13:41 Зэсийн үнийн уналтаас болж “Эрдэнэт” үйлдвэр хэмнэлтийн горимд шилжжээ… 12-08-2015, 11:19 Эрдэнэт үйлдвэрийн эмэгтэйчүүдийн төлөөлөл зуны сургалтанд хамрагдав… 9-07-2015, 09:07 “Эрдэнэт” үйлдвэрийн хамт олноос гавьяат төрлөө… 19-06-2015, 13:16 “Эрдэнэт” үйлдвэрт өргөтгөл хийгдлээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.