Сонгуулийн ирц Увс аймагт хамгийн өндөр буюу 81.4 хувьтай байна
Сонгуулийн ерөнхий хорооноос улс орон даяар сонгуулийн ирц хэдэн хувьтай байгааг 17.00 цагийн байдлаар дөнгөж сая мэдээллээ. Энэ дүнгээс харахад хөдөө орон нутагт хамгийн өндөр ирцтэй буюу Увс аймгийн 31 дүгээр тойрогт сонгуулийн ирц 81.4 хувьтай байгаа юм. Харин хамгийн бага ирцтэй нь Орхон аймаг байна. Орхон аймагт сонгуулийн ирц 48 хувьтай байгаа ажээ. Нийслэлийн Чингэлтэй, Налайх дүүргийн хувьд сонгогчдын ирц хамгийн бага буюу 66 дугаар тойрогт ирц 40 хувьтай байна.
Улсын хэмжээнд сонгуулийн ирц 55 хувьтай байгаа бол үүнээс нийслэлд 47 хувь байгаа юм.