Наадмын тасалбар энэ сарын 6-нд худалдаанд гарна
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн тэгш ойн баяр энэ жил тохиож байна. Энэ жилийн хувьд улсын баяр наадам төв цэнгэлдэх хүрээлэнд үзэх тасалбарыг ирэх сарын 6-ны өдрөөс эхлэн худалдаалах бөгөөд нэг иргэнд дээд тал нь дөрвөн ширхэг тасалбар борлуулахаар тогтсон байна. Харин наадмын нээлт болон бөхийн барилдааны тасалбарын үнэ өмнөх оныхтой ижил буюу суудлаасаа хамаарч 16-24 мянган төгрөг байх аж. Харин жуулчдын тасалбар 25 ам.доллар гэлээ.