Н.Төгсцогт: Гоё тулаан харуулна аа

405
Н.Төгсцогт: Гоё тулаан харуулна ааОлимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт энэ сарын 15-нд Пуэрто Рико Улсын "Динамит” хочит Р.Васкестай ээлжит тулаанаа хийхээр болжээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд тэд хүч үзэх ёстой байсан ч Р.Васкес тэмцээнийг хойшлуулах санал тавьсан юм.

Н.Төгсцогт, Р.Васкес нар Миссисипи мужийн Horseshoe Casino-д 10 үе тоглох ба ESPN сувгаар 11 улсад шууд дамжуулах аж. Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсандаа "07 сарын 15-нд болох тулаан дэлхийн 11 улсад ESPN-ээр шууд гарахаар болсон. Олон сая хүн үзнэ. Гоё тулаан харуулна аа" хэмээн жиргэжээ.
Эх сурвалж www.wikimon.mn 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.