7-р сарын 5 9 цаг 48 минут Ургалт нь зогсч, үхэжсэн моддыг тайрсан гэнэ

646

7-р сарын 5 9 цаг 48 минут Ургалт нь зогсч, үхэжсэн моддыг тайрсан гэнэ"Өнгөрсөн амралтын өдрүүдэд хотын төвийн моддыг 10 минутад тайрлаа” хэмээн иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж, зургийг нь цахим ертөнцөд хийж, олноороо сэтгэгдлээ илэрхийлсэн. Тэгвэл албаныхан ургалт нь зогссон хөгшин моддыг ийнхүү тайрсан хэмээн тайлбар хийжээ.

Учир нь Улаанбаатар хотод байгаа улиас моддын 80 гаруй хувь нь өвчилсөн мод байдаг аж. Харин тайрсан гэх дээрх моддыг анх 1970-1980 оны хооронд тарьж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд ургалт нь зогсч, үхэжсэн байжээ.

Иймээс дээрх моддыг тайрч авсан байна. Ингэхдээ моддыг тайрахдаа суурь хэсгийг нь үлдээж түүн дээр амьтдын сийлбэрийг хийхээр болжээ.

О.Сайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>