Дахин төлөвлөлт хийх долоон компанийн эрхийг цуцаллаа
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу удаа дараа зөрчил гаргасан дараах аж ахуйн нэгжүүдийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцаллаа. Үүнд:
- Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянга орчмын ХЕТ-2013/3 багц-ын "В” хэсэгчилсэн талбай дахь төсөл хэрэгжүүлэгч Өндөр буянт холдинг ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан
- Сүхбаатар дүүргийн 9, 11 ,12 дугаар хорооны нутаг дэвсгэр Орон сууцны 7 дугаар хороолол орчмын ХЕТ-2013/1 багцын К1, Е, Ё1, Л, Ш хэсэгчилсэн талбай дахь төсөл хэрэгжүүлэгч Заг ХХК, Заг Девелопер ХХК-иудын түншлэл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан
- Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр орчим төсөл хэрэгжүүлэгч Монгол дайван ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан
- Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэр "Баянхошууны 105 дугаар сургууль орчим” ГХДТ-2013/9 багцын хэсэгчилсэн талбай дахь төсөл хэрэгжүүлэгч Тоб групп ХХК-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх явцад гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан
- Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хороо, Дэнжийн 1000 орчмын ХЕТ-2013/3 багцын "Б” хэсэгчилсэн талбай дахь төсөл хэрэгжүүлэгч Эрэл ХХК-ийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан
- Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Орон сууцны 14 дүгээр хороолол” орчим ХЕТ-2013/2 багцын Г, Д, Ё хэсэгчилсэн талбай дахь төсөл хэрэгжүүлэгч Бүрд констракшны гэр хорооллын дахин төлөвлөлт ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй
- Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр "Цэргийн хотхон” орчим ХЕТ-2013-8 багцын "А” хэсэгчилсэн талбай дахь төсөл хэрэгжүүлэгч Хас харш ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан тул төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг тус тус цуцлав.