Чингисийн талбайд шөнийн парад хийжээ

734

Чингисийн талбайд шөнийн парад хийжээ

 

Чингисийн талбайд Зэвсэгт хүчний болон ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын цэргийн албан хаагчдын нэгдсэн бэлтгэлийн хүрээнд шөнийн парадыг өнөөдөр үүрийн 04 цагт хийсэн байна.

"Монгол Улсын далбаа"-ны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд найм дахь жилдээ тэмдэглэх уг баярт зориулан 2000 гаруй цэргийн алба хаагчид ёслолын жагсаалд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Энэ жагсаалд  Зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны алба хаагчид оролцох юм.

Энэ сарын 9-ний 04 цагт "Монгол Улсын далбаа"-ны өдрийн ёслолын жагсаалын бэлтгэл болох шөнийн парадыг дахин үргэлжлүүлж хийнэ.

Д.Өлзий

Эх сурвалж: Монцамэ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>