Ганга мөрнийг хамгаалах төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна

1039


Ганга мөрнийг хамгаалах төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна

 


Энэтхэгийн Засгийн газраас Гималайн баруун өврөөс эх авч Энэтхэг, Бангладешаар дамжин 2525 км урсаад Бенгалын буланд цутгадаг Ганга мөрнийг аврах 231 төслөөс бүрдэх "Намами Ганга” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн тухай тус улсын Усны нөөцийн сайд Ума бхарати мэдээлжээ. Үүнийг Уттараханд, Уттар-Прадеш, Бехар, Жаркханд болон тус улсын нийслэл болох Дели хотын 104 байршилд хэрэгжүүлэх юм байна. Хоёр тэрбум гаруй рупигийн өртөгтэй "Намами Ганга” үндэсний хөтөлбөрт Ганга мөрнийг чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна Энэтхэгийн шашны зан үйлийг сэргээх, оршуулгын газруудыг засаж тохижуулах, ойжуулах зэрэг биологийн төрөл зүйлүүдийг хамгаалах зэрэг ажил багтжээ.

 

Д.Бат
 Ганга мөрнийг хамгаалах төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>