Духны гол цэг дэх нууц
Ашиг тустай төдийгүй, маш аятайхан тайвшруулах өч төчнөөн иллэг байдаг л даа. Гэхдээ, эдгээр иллэг нь их цаг, мөнгө, сайн мэргэжилтнийг шаарддаг. Тийнхүү манай сайт таны биед тустай бөгөөд их цаг хугацаа шаарддаггүй энгийн аргыг танд санал болгож байна.
Хоёр хөмсөгнийхөө дундах цэгт хийх энэ иллэг анхаарал төвлөрүүлэлтийг сайжруулж, ядаргааг тайлж, толгойн өвдөлтийг намжааж, түүнчлэн хэрвээ та компьютерын өмнө удаан хугацаагаар суудаг бол, таны нүдийг бас тайвшруулна. Энэ цэгт хийх иллэг нь хүний зөн билгийг идэвхижүүлдэг гэдэгт хятадын уламжлалт анагаах ухааны мэргэжилтнүүд итгэлтэй байдаг байна.
Тэгвэл яах вэ?
Энэ цэг дээр хөнгөхөн дарж, хуруугаа босоо чиглэлээр 3 сантиметр шилжүүл. Энэ цэг дээр 45-60 секундийн турш дар. Үр дүн дорхноо л мэдэгдэнэ.
"Энэ үйлдэл тархины төвүүдийн нэгийг идэвхижүүлж, мэдрэлийн ядаргааг тайлдаг. Үүнээс гадна, энэ нь арьсны гадна төрхийг сайжруулж, нүдний хоёр талын болон завьжны үрчлээг багасгаж, нөхөн төлжилтийг идэвхижүүлдэг байна” гэж судлаачид үздэг.
Ер нь хэрвээ таны толгой өвдөх юмуу компьютерийн өмнө удаан сууснаас болоод нүд ядарвал, та энэ иллэгийг хийгээд үзээрэй!
С.Инда