Пакистанд ширүүн борооны улмаас 72 хүн эндэв

1228

Пакистаны хэвлэлийнхний 5-нд мэдээлснээр, Пакистаны зүүн нутгийн Пенжаб мужид өнгөрсөн хоёр хоногт ширүүн бороо орсны улмаас наанадаж 72 хүн эндэж, 100 гаруй хүн шархаджээ.

Гамшиг хамгийн ноцтой байгаа Пенжаб мужийн төв Лахорт 40 гаруй хүн ширүүн борооны улмаас эндсэн байна. Мөн барилга байшин нурж, цахилгаан нэвчин, зам тээврийн ослоор олон хүн эндэж бэртлээ гэж аврагчид ярьж байна.

        Ирэх 3-н хоногт, ширүүн бороо үргэлжилж, үер болох төлөвтэй байгааг орон нутгийн албаны хүмүүс хэлжээ.

\Р\ china radio

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>