"Кока кола"-г уухаас өөрөөр ашиглаж болох 10 арга
Салхины шилийг сайтар цэвэрлэгч шингэн
Өвлийн хахир хүйтэнд салхины шилэн дээрээ тогтож мөстсөн цан хүүргээ цэвэрлэх гэж та хуруу хумсаа хугалан байж, хусч маажин алтан цагаа багагүй үрдэг юм биш биз. Тэгвэл энгийн бөгөөд амархан нэгэн аргыг зааж өгье. Ингэхийн тулд та нэг лааз колаг салхины шилэн дээр асгаад, хэдхэн минут хүлээхэд л хангалттай. Үтэр түргэн өөрөө арилж, үнэт цагийг тань хэмнэх болно.
Далайн
мөгөөрсний өгөөш
Далайчид далайн мөгөөрсийг урхиндаа оруулахдаа дээрээс нь шээж орхидог байна.
Хачирхалтай хийгээд бохирзүйл хийхийн оронд энгийн кола ундааг өгөөшин дээр
жаахан асгаж өгөхөд л болох гэнэ. Өөрөө тэд үнэрэнд нь татагдаад хүрээд ирдэг
аж.
Шил, толь
цэвэрлэгч
Кока коланд агуулагддаг ислэг хүчил шил, толийг цэвэрлэх юу юунаас ч илүү үр дүнтэй
энгийн арга аж. Химийн хор нөлөөтэй, хурц эхүүн үнэртэй бодис хэрэглэхийн оронд
тухайн шил, толин гадаргуун дээрээ тохиромжтой хэмжээний колаг асгаж өгөөд,
дараа нь чийгтэй алчуураар арчаад үзээрэй. Тунгалаг, цэвэрхэн харагдах болно.
Аккумляторын
"аатай” боолт суллагч
Хэт чангалж орхисон аккумляторынхаа боолтыг суллах гэж та хүчээ барж,
ухамдах хэрэггүй болжээ. Жаахан колаг боолтон дээрээ асгаад, хэсэг зуур
байлгаад нэг үзээрэй. Төд удалгүй төвөг удсан боолт чинь номхорч, тайлагдчих юм
байна.
Хортон шавьж
устгагч
Хавар, зуны улиралд ихэсдэг хортоншавьжууд, бясаа зэргийг намнах
шингэнийг колагаар орлуулж болох нь. Жижиг саванд коланаасаа хийгээд хортон
шавьжууд орогноод байгаа хэсэгтээ тавьж орхиорой. Тэдчихрийн үнэрээр татагдан
ирж, төд удалгүй хүчилд нь цохиулаад үхчихдэг гэнэ.
Өмхий хүрний
үнэр дарагч
Өмхий хүрний халдлагад өөрөө болон тэжээвэр амьтантай өртөж, бохирдож орхиод
үнэрийг нь дарах гэж янз бүрийн арга хэрэглэдэг хүмүүс өнөө хэзээний танил
колагаа хэрэглэхэд л болох юм байна шүү. Ингэхийн тулд та өөрийн болон тэжээвэр
амьтныхаа бие дээр коланаасаа асгаад хэсэг зуур байлгасны дараа шүршүүрт орж,
сайтар угаагаарай. Муухай үнэрээсээ хялбар салах боломж гэнэ шүү.
Өнгөртөж,
толботсон суултуур өнгөлөгч
Бохирдож, шарласан суултуур дотроо коланаасаа асгаад, 10-аад минут байлгасны
дараа зүлгэж, угаагаад нэг үзээрэй. Өнгөртөж шарласан толбо коланд агуулагддаг
хүчилд урвалд орж, ор мөргүй арилах болно.
Загасны
эхүүн үнэр дарагч
Загасчлаад ирсэн эрчүүдийн хувцсанд шингэсэн эхүүн үнэр эзэгтэй таныг
бухимдуулахад хүргэж, дотрыг тань муухайруулдаг юм биш биз? Тэгвэл та угаах гэж
буй хувцсан дээрээ коланаасаа асгаад, дараа нь угаагаад үзээрэй. Муухай үнэр нь
ор мөргүй арилж,дахин үнэртэхгүй. Давтагдах юм бол дахиад л сурсан аргаа
хэрэглэчихэд хангалттай.
<!--
[if !supportLineBreakNewLine]
-->
Үс буржийлгагч
<!-- [endif] -->
Таны царайг жигдхэн сул долгионтой хөвсгөр үс чимэх нь дамжиггүй. Тиймээс та орой унтахдаа нэг лааз колаг задалж тавиад унтаарай. Өглөө нь босоод, үсэн дээрээ асгаад хэдэн минут бариулж, бага зэрэг хэвшүүлэх хэрэгтэй гэнэ. Дараа нь цэвэрхэн болтол нь усаар сайн зайлаарай. Таны үс төрөлхийн буржгар мэт харагдаж, хөвсөлзөн намирах болно.
Нохойны сарвуу
зөөллөгч
Нохойны тань хатуурч эвэршсэнсарвуутүүнийг тань байнга өвтгөж байдгийг та мэдэх
үү. Тэгвэл үүнийг шийдэх энгийн бөгөөд хялбар арга байна. Та саванд коланаасаа
хийгээд, сарвуунуудыг нь 20 минут орчим дүрж, байлгаарай. Энэ нь таны тэжээвэр
амьтны туйлдаж ядарсан хөлийг амраагаад зогсохгүй эмчлэх болно.
Ц.Соёл-Эрдэнэ