Монгол БНСУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулна

566

Монгол Улс БНСУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар тохиролцсон тухай "Yonhap” мэдээлэв. Ингэснээр сүүлийн жилүүдэд удааширсан худалдааны эргэлт эрчимжинэ гэж тооцоолж буй аж. Хоёр улсын худалдаа 2011 онд 411 сая ам.доллараар хэмжигдэж байсан бол өнгөрсөн онд 292 сая болтлоо буурчээ. Монгол Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр хийхэд зургаан жил шаардагдсанаас хавьгүй богино хугацаанд хэлэлцээрт хүрч чадна гэж Хөх ордон тооцоолсон байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэг дагалдан тус улсын жижиг, дунд үйлдвэрлэгч 109 компанийн дарга, төлөөлөгч ирсэн. Талууд харилцан ойлголцлын 20 санамж бичигт гарын үсэг зурсанд дэд бүтцийн 14 төсөл багтсан байна. Эрчим хүч болон уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хийхэд шаардлагатай дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтарч ажиллахаар тохиролцсон бөгөөд байгаль орчны төсөл хэрэгжүүлэхээр болов. Цөлжилтөөс сэргийлэх зорилгоор Говийн 3000 га талбайг моджуулж, нийслэлийн ойр орчмыг цэцэрлэгжүүлэхээр болсон байна. Эдгээр төслийн өртгийг 4.49 тэрбум ам.доллараар үнэлжээ.

Д.Од

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>