Австралид 50 тэрбум долларын гэрээг Аж үйлдвэрийн сайд нь хянана

758

Австралид 50 тэрбум долларын гэрээг Аж үйлдвэрийн сайд нь хянана

 

Австралийн Ерөнхий сайд тэнгисийн цэргийнфлот байгуулахтомоохон төсөл хэрэгжүүлэх зорилгоор сайдын орон тоогнэгээр нэмлээ. Малкольм Тернбуллын консерватив эвсэл саяхан болсон сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж чадаагүй бөгөөд Засгийн газрын гишүүдийг бүрдүүлэх үеэртэрбээр ийм шийдвэр гаргажээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Франц улс Австралийн батлан хамгаалах аж үйлдвэрийн салбар дахьхамгийн том гэрээнийгүйцэтгэгчээр шалгарсанюм. Ингэснээр 50 тэрбум австрали долларын энэ гэрээг саяхантомилогдсон Аж үйлдвэрийн сайд Кристофер Пайн хянах үүргийг хүлээжбайна. Өмнөд Австралид тэнгисийн цэргийн флот байгуулахаар болсон нь хэдэн мянган ажлын байрыг бий болгож, тус мужийн эдийн засгийн хөгжилдтүлхэц болох гэнэ. Энэ төлөвлөгөө Австралийн батлан хамгаалах салбарт томоохон өөрчлөлтийг авчирнагэж тус улсын Ерөнхий сайд үзэж буй аж.Тэрбээр"энэ бол том боломж, эрс шинэчлэл бөгөөд үүнд нэмэлт удирдлага, хяналт хэрэгтэй. Энэ хөтөлбөр Австралийн аж үйлдвэрийн ирээдүйд маш их ач холбогдолтой" хэмээжээ.

Д.Заяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>