Орос Египетийн тэнгисийн цэргийн нэгдсэн сургууль өндөрлөв

1151
Орос Египетийн тэнгисийн цэргийн нэгдсэн сургууль өндөрлөв"2015 оны найрамдлын гүүр" Орос Египетийн тэнгисийн цэргийн нэгдсэн сургууль 13-нд Газар дундын тэнгист өндөрлөв гэж ОХУ-ын Батлан хамгаалах Яамны хэвлэлийн газраас мэдэгджээ.

ОХУ-ын Тэнгисийн цэргийн командлагч Виктор Чирков, Орос Египетийн тэнгисийн арми анх удаа "2015 оны найрамдлын гүүр" нэгдсэн цэргийн сургуулийн арга хэмжээ зохиож байна. Энэ нь хоёр орны тэнгисийн армийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхийн тулд явуулж буй чухал арга хэмжээ бөгөөд хоёр орон хамтран Газар дундын тэнгисийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалан, өрсөлдөөн сорилтыг хамт даван туулахад ач холбогдолтой гэжээ.

Египетийн армийн талын хэвлэлийн төлөөлөгчөөс, энэхүү сургууль хоёр орны хамгийн том цар хүрээ бүхий цэргийн сургууль бөгөөд Орос Египетийн стратегийн хэмжээний цэргийн үйл ажиллагаа, аюулгүйн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр армийн цэрэг дайны технологийн харилцааг сайжруулахыг зорьсон гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, ОХУ-ын "Москва" пуужинт хөлөг онгоц, "Самум" пуужинт завь, "Александр Шабрин" нэрт том оврын хөлөг онгоц болон "МВ-31" хөлөг онгоцнуудыг энэ сургуульд оролцуулж, Египетийн талаас хөлөг онгоц, пуужинт хөлөг онгоц зэрэг усан цэргийн хөлөг онгоцнуудыг оролцуулжээ.
\Хуар\

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>