Баян-Өлгийн хүн амыг зөөврийн ундны усаар хангаж эхэлжээ

301

Баян-Өлгийн хүн амыг зөөврийн ундны усаар хангаж эхэлжээ

 

Улсын онцгой комиссын ээлжит хурал өнөөдөр боллоо. 2016 оны долоодугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд  орсон хүчтэй аадар бороо, мөндрийн улмаас 160 гаруй өрхийн 700 орчим иргэн орох оронгүй болж, их хэмжээний хохирол учирсан талаар Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар танилцууллаа.

Эрүүл мэндийн яамны удирдлагууд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй цахим хурал хийж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэх, ялангуяа сэтгэл зүйн тусламж үзүүлэх, халдварт өвчний дэгдэлтээс сэргийлэх, тандалт судалгааг эрчимжүүлэх талаар чиглэл зөвлөмж өгсөн байна.

Нэрвэгдсэн өрх тус бүрээр бохир усны халилт, хөрсний бохирдолтын судалгаа гарган, халдваргүйжүүлэх арга хэмжээ авчээ. Одоогоор 26,000 ам метр талбайг 7.7 тонн бодис хэрэглэн халдваргүйжүүлжээ. Хүн амыг баталгаатай зөөврийн ундны усаар хангах эхэлсэн байна.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос болон ард иргэд, аж ахуйн нэгжүүдээс Баян-Өлгий аймгийн гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд зориулагдсан хандив, тусламжийг олгох явцад хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен нарт үүрэг болголоо. 

Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт гэнэтийн хүчтэй салхи, шуурга дэгдэх, аянга буух, усархаг бороо олон хоногоор үргэлжлэн орж, үерийн аюул нүүрлэж болзошгүй тул малчид, ард иргэдийг гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж, үерийн аманд буусан айл, өрхийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгов

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.