Газрын албаны даргад өмгөөлөгч хахуулийг нь зуучилжээ

757

Газрын албаны даргад өмгөөлөгч хахуулийг нь зуучилжээ

 

Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албаны даргын албан тушаалыг хашиж байсан Н.Батсүхийг цагдаагийнхан баяр наадмын үеэр авлига авч байгаа үйлдэл дээр нь саатуулсан юм. Түүнд хахуулийг нь зуучилж байсан хүнийг ч хамтад нь шалгаж буй талаар эх сурвалжууд мэдээллээ. Н.Батсүх тус дүүргийн нутаг дахь Их цуурайтын аманд 40 гаруй айлын нэр дээр 0.07 га газар эзэмших гэрчилгээ гарган өгч, 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдоод байгаа юм.

Энэ талаар албаны эх сурвалжуудаас тодруулахад "Н.Батсүхийг үйлдэл дээр нь саатуулан баривчилсан нь үнэн. Баяр наадмын үеэр цагдаагийнхан хамгаалалтад гарч ажиллахын зэрэгцээ гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлаа ч хийснийг үүнээс харж буй биз ээ. Хээл хахуулийн хэрэгт холбогдуулан Н.Батсүхээс гадна өөр нэг хүнийг шалгаж байгаа. Баянзүрх дүүргийн 42 иргэнд газар өмчлүүлэх нэрээр хуурамч материал бүрдүүлсэн нь шалгалтын явцад тогтоогдсон. Нарийвчилсан шалгалт үргэлжлүүлэн хийж байна” гэлээ.

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр БНХАУ-ын иргэн Ли овогт нь хилийн чанадаас мөнгөө шилжүүлж, түүний өмгөөлөгч, хуульчаар ажилладаг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Ч нь Н.Батсүхэд хахуулийг нь зуучилсан хэрэгт сэрдэгдээд байгаа аж.

 
 
Эх сурвалж "Өнөөдөр" сонин                            

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>