Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас урамшууллын аян зарлажээ

402

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас урамшууллын аян зарлажээ

 

Цахилгаан эрчим хүчний http://my.tog.mn/ цахим үйлчилгээг хэрэглэгчдэд таниулах, ашиглалтыг нэмэгдүүлэх, үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, цаг алдалгүй хүргэх зорилгоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ /УБЦТС/ ТӨХК-иас цахим үйлчилгээг ашигладаг хэрэглэгчдийнхээ дунд урамшууллын аян зарлажээ.  

 

Аян 2016 оны зургаадугаар сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилэх юм байна.

Энэхүү аянд УБЦТС ТӨХК-ийн бүх хэрэглэгч оролцох боломжтой бөгөөд цахилгаан эрчим хүчний http://my.tog.mn/ цахим үйлчилгээг ашигладаг хэрэглэгч өөрийн танилуудаа энэ системд урих ба уригдсан танил нь системд бүртгүүлсэн тохиолдолд урьсан хэрэглэгч нь урамшууллын 1, ашигласан тохиолдолд 2 оноо авах байдлаар урамшуулалд орох юм.

Урамшуулал авч эхлэх босго оноо 30 байх бөгөөд босго оноогоо давсан хэрэглэгчдийн 1 оноог 500 төгрөг, 2 оноог 1,000 төгрөгөөр тооцно гэж УБЦТС ТӨХК-иас мэдээллээ.

Оролцогчдын цуглуулсан оноонд тохирох мөнгөн урамшууллыг аянд хамрагдах сар бүрийн 20-нд тооцож, 23-ны өдрийн дотор http://my.tog.mn/ -д бүртгүүлсэн данс руу нь шилжүүлж, олгох юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.