Монголд анх удаа түлш бага зарцуулдаг ATR-72 маягийн агаарын хөлгийг оруулж иржээ

916

Монголд анх удаа түлш бага зарцуулдаг ATR-72 маягийн агаарын хөлгийг оруулж иржээ

 

"Хүннү Эйр” ХХК Монгол Улсад анх удаа ATR-72 маягийн агаарын хөлгийг оруулж иржээ. 600 км нислэгийн радиуст хамгийн бага шатахуун зарцуулах энэхүү онгоцыг 07 сарын 18-ны өдрөөс эхлэн тогтмол болон хуваарьт захиалгат нислэг үйлдэж буй бүх чиглэлдээ ашиглаж эхлэх юм.

ATR-72 маягийн агаарын хөлгийн суудлын тоо 72, нислэгийн үеийн дундаж хурд 510 км/цаг, нислэгийн үеийн өндөр 7620 метр, нислэгийн алслалт буюу зай 1528 км. Шатахуун бага зарцуулж, байгаль орчинд хор нөлөө үзүүлэхгүй, эдийн засгийн хэмнэлттэй агаарын шинэ хөлгийг Дани улсын Биллунд хотоос тус компанийн нисгэгчид хөлөглөн ирсэн байна.

unuudur.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>