Авто худалдааны цогцолборын даргыг АТГ-т шалгаж байна

860

Авто худалдааны цогцолборын даргыг АТГ-т шалгаж байна

 

Авто худалдааны цогцолбор хэмээх орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга Д.Байдрагийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлжээ. Тус цогцолборыг байгуулна гэж ярьж эхэлсэн цагаас л автомашин худалдан борлуулдаг хүмүүс шинэ газар руу нүүнэ, нүүхгүй хэмээн маргаан дэгдээж байсан. Үүнтэй холбоотойгоор бараг хүчээр нүүлгэх асуудал ч яригдаж байсан удаатай. Гэвч "Да хүрээ”, "1000 машины зогсоол”, "Өгөөмөр” захынхан одоо ч хуучин газраа үйл ажиллагаа явуулсаар байгаа билээ.

Д.Байдрагийг ямар хэрэгт сэжиглэн шалгаж буйг Нийслэлийн прокурорын газрын эх сурвалжаас тодруулахад "Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдыг хясан боогдуулах замаар удаа дараа хахууль авсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 268.2-т зааснаар сэжиглэн шалгаж байгаа. Мөрдөн байцаалт үргэлжилж буй болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Түүнийг баяр наадмын өмнө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон ч 72 цаг болгоод гаргасан. Мөрдөн шалгах байгууллагаас түүнийг 14 хоног хорих саналтай байсан ч албадан саатуулах төвд нэг их удаалгүй шүүхээс батлан даалтад өгсөн аж.

 
 
Эх сурвалж "Өнөөдөр" сонин                            

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>