Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр хууль бусаар хашаа хатгаж, барилга эхлүүлжээ

941

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр хууль бусаар хашаа хатгаж, барилга эхлүүлжээ

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газарт хашаа хатгаж барилгын ажил зөвшөөрөлгүй 

эхлүүлсэн талаар тус төвийн захирал өчигдөр хэвлэлийхэнд  ханджээ.

Одоогоор ямар байгууллага хууль зөрчин ажиллаж байгаа тухай тодорхой мэдээлэлгүй байгаа бөгөөд уг газар ажиллаж байгаа ажилчид "бид туслан үүрэг гүйцэтгэгч, ямар компани гэдгийг мэдэхгүй" хэмээн мэдэгэж байгаа юм. 

Иймээс тэд холбогдох байгууллагуудыг яаралтай анхаарал хандуулахыг шаардаж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газарт нийслэлийн цэвэр усны нөөц хамаарагддаг. Тиймээс энд газар шорооны ажил хийх хориотой.

Гэтэл энэ сарын 9-өөс барилгын ажил явуулж буй нэр нь үл мэдэгдэх дээрх компани нүх ухаж, контейнр байрлуулан барилгын ажил эхлүүлжээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд шаардлага тавьсан боловч барилгын ажилчид үл тоосон гэнэ.

Арга ядсан тэд "Хятадын хөрөнгө оруулалттай компани байх” гэсэн таамаг дэвшүүлээд байгаа аж. Мөн "Мон-Уран" комданий захирал, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн компани ч гэх таамаг яригдаж байгаа юм.

Bolod.mn У.Сайхан  

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>