Үер, усны ослоос сэрэмжлүүлж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны долоодугаар сарын 22-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-ны өдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 24-ний өдөр баруун аймгуудын нутгаар, 25-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна.