Их тэнгэрийн аманд 10 гаруй удаа буудсан этгээдийг шалгаж байна

1116

Их тэнгэрийн аманд 10 гаруй удаа буудсан этгээдийг шалгаж байна

 

Өнгөрсөн долоо хоногийн баасан гараг буюу зургаадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Их тэнгэрийн амны ойролцоо арав гаруй удаа буун дуу гарч, иргэдийг цочроожээ. Сэжигтэн этгээд шөнийн 23 цагийн орчимд уг хэргийг үйлдсэн байна.

Ингээд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хэргийг шалгаж, сэжигтэн этгээдийг баривчилжээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ хэргийг сэжигтэн этгээд архи ууж, согтуурсан үедээ галт зэвсгийг зүй бусаар ашиглаж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нь тогтоогдсон. Одоо Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна" гэлээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>