Үерт автан шаварт суусан 23 хүнийг аварчээ
Тодруулбал өчигдөр /2016.07.22/ Өмнөговь аймаг Даланзадгад сумаас 25 км-т Ханхонгор сумын нутаг дэвсгэрт морь барьдаг товог гэдэг газар жалганд уруйн үерт автан шаварт суусан зургаан автомашин байна гэсэн дуудлагыг хүлээн авч, 16 том, долоон бага насны хүүхдийн амь насыг аварсан талаар Өмнөговь аймаг Онцгой байдлын газраас мэдээлжээ.