Сандэй плазагийн галын хэргийн шүүх хурал ирэх лхагва гарагт болно
Өнгөрсөн оны аравдугаар сард Сандэй плаза ХХК-ны галын аюулгүй байдлыг хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас Сандэй худалдааны төвийн В1 корпуст гал гарсан.
Улмаар лангуу түрээслэгчид болох 112 хохирогчийн эд зүйлс шатаж 1.5 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийн шүүх хуралдааныг энэ сарын 27-ны өдрийн 9.00 цагт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны А танхимд явуулахаар тов гарсан байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Энхбаяр, Э.Ганбилэг, Д.Ганбат нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдсэн юм.
http://www.24tsag.mn/content/137633.shtml