|
Видео

Шинэ мэдээ

Сибирийн ой хөвч шатаж, Монгол улс утаан мананд бүрхэгдлээ

 Сибирийн ой хөвч шатаж, Монгол улс утаан мананд бүрхэгдлээ

Төв Сибирийн тэгш өндөрлөгийн их ой хөвчид асар том түймэр гарч хоёр хоногийн өмнөөс Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгууд, Улаанбаатар хот гээд Орхон, Сэлэнгэ мөрний ай сав дагуух хөндий, хотгороор дамжин асар их хэмжээний түймрийн утаа орж ирж ээ. Байгаль нуураас баруун хойд зүгт хойд мөсөн далай хүртэл 500 гаруй томоохон түймрийн голомт байна гэж эх сурвалжаас мэдээлсэн байна.

Сибирийн ой хөвч нь дэлхийн хүчилтөрөгчийн хамгийн том эх үүсвэр болох бөгөөд Монгол орны зонхилох баруун хойд зүгийн салхи тэрхүү шинэхэн үйлдвэрлэгдсэн хүчилтөрөгчийг зөөвөрлөн авчирдаг нь Монгол бол мөнх, хөх тэнгэрийн орон гэсэн нэртэй салшгүй холбоотой юм.
Мөн гал түймрийн байгальд учруулах хор хохирол нь зөвхөн газрын гадарга дээрх амьтан, ургамлын шим ертөнцийг хоосруулаад зогсохгүй газрын доорх сав ертөнцийн мөнх цэвдэгийг хайлуулснаар тэнд хөрсний эвдрэл үүсэх, байгалийн тэнцвэр алдагдах, маш муугаар бодоход асар том цөл үүсэх боломж бүрдэж нэн хурдацтайгаар дэлхийн дулааралд хүргэх бодит аюул оршиж байна.

Түймрийн ихэнх голомт нь дэд бүтэц хөгжөөгүй, хүн ам багатай, алслагдмал ой хөвчид асч байгаа нь байгалийн гамшигтай тэмцэхэд маш ихээр саад болж буй нь дамжиггүй. Иймд дэлхийн ард түмэн та бүхэн байгалийн давагдашгүй хүчин зүйл болсон ой хөвчийн их түймэртэй тэмцэх үйлс, цаашлаад дэлхийн хүчилтөрөгчийн нөөцийн хомсдол, цөлжилт, дэлхийн дулаарал гээд нэгэн зэрэг давхцаж буй олон гамшигтай тэмцэж байгаль эхээ хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ заавал оруулаарай.

Сибирийн ой хөвч шатаж, Монгол улс утаан мананд бүрхэгдлээ
Сибирийн ой хөвч шатаж, Монгол улс утаан мананд бүрхэгдлээ
Сибирийн ой хөвч шатаж, Монгол улс утаан мананд бүрхэгдлээ
Сибирийн ой хөвч шатаж, Монгол улс утаан мананд бүрхэгдлээ
Сибирийн ой хөвч шатаж, Монгол улс утаан мананд бүрхэгдлээ
Сибирийн ой хөвч шатаж, Монгол улс утаан мананд бүрхэгдлээ

Яг одоо дэлхий дээр асч буй түймрийн талаар www.fires.ru вэбсайт руу орж үзээрэй.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.