Х.Баттулгыг яллагдагчаар татжээ

140

Х.Баттулгыг яллагдагчаар татжээ

 

УИХ-ын гишүүн асан, МоАХ-ны ерөнхийлөгч Х.Баттулгыг яллагдагчаар татсан тухай мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдээр цацагдсан. Энэ асуудлыг "Өнөөдөр” сонин албаны эх сурвалжаас тодруулан өнөөдрийн дугаартаа мэдээлжээ. Тэрхүү мэдээллээр "Х.Баттулгыг өнгөрсөн хавар сэжигтнээр татсан байсан аж. УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй нь холбоотойгоор яллагдагчаар татах боломжгүй тул сонгууль хүргэсэн. УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнөөр мөрдөн шалгаж буй прокурорын байгууллагаас яллагчаар татах тогтоолыг долдугаар сарын 20-нд гаргасан. Үүнийг нь өөрт нь танилцуулсан. Хилээр гарах эрхийг нь цуцлаагүй учраас Х.Баттулга олимпод оролцох тамирчдаа аваад Бразилыг зорьсон. Эх орондоо ирэхэд нь шалгалтаа үргэлжлүүлнэ” гэсэн тайлбарыг албаны эх сурвалж хийжээ.

УИХ-ын гишүн асан Х.Баттулгыг хамтран ажилладаг нөхдийг нь Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын "Самсунг Си энд Ти” компанид тендэргүй олгосон. "Шинэ төмөр зам” бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх шатанд албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан зэрэг хэрэгт холбогдуулан Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс хамтарсан ажлын хэсэг гаргаж шалгаж байгаа аж.

Эх сурвалж: News.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.