Австрали улсын иргэнийг аварчээ

882

Австрали улсын иргэнийг аварчээ

 

Сэлэнгэ аймгийн Сайхан суманд "Орхон” голын гүүрний зорчих хэсэгт мотоциклтой зорчиж байсан Австрали улсын хоёр иргэн хоорондоо мөргөлдөж, хүнд гэмтсэн ноцтой осол өчигдөр17.15 цагт гарчээ.Ослын газар ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн дөрвөналба хаагч шуурхай ажиллаж тэднийг аварсан байна. Австрали улсын иргэн Андриа Броснан (39 настай, эмэгтэй) аарцагны яс салсан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн тус аймгийн Сант суманд зам тавьж байсан зам ангийн Ланд Круйзер 77 маркийн автомашинаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Өнөөдрийн байдлаар Австрали улсын иргэн Андриа Броснан Улаанбаатар хотод хүргэгдэн ирж, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Д.Заяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>