Хичээл зүтгэлийнхээ ачаар булчинлаг болсон тэнэмэл хүн

585

  Парис хотын иргэн, 50 настай Саяа Жак орон гэргүй, тэнэмэл нэгэн боловч зорилгынхоо төлөө тууштай тэмцэж чаджээ. Тэрбээр булчингаа хөгжүүлэхийн тулд гар доорх материал ашигладаг. Жишээлбэл, Жак цэцэрлэгт хүрээлэнгийн сааданд зүүгдэж, олс, кабелийн утсаар дамжин дээшээ зүүгдэх зэргээр дасгал сургуулилт хийдэг байна. "Би майханд хонодог. Шөнөдөө дулаахан хонохын тулд картон цаас дэвсдэг" гэж Жак ярьж байна. 

Өнгөрсөн жил Францын найруулагч Жюльен Гоудичауд түүний амьдралаар богино хэмжээний кино хийсэн нь 4 сая үзэгчтэй болжээ. Жак хүмүүсийн өгсөн мөнгөөр архи ууж, тамхи татахын оронд булчин хөгжүүлэхэд тустай эрүүл хоол, хүнс авч хэрэглэдэг.
homeless-bodybuilder3-550x308homeless-bodybuilder3-550x308homeless-bodybuilder2-550x308

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>