Pendа архитектурын студи “Олимпийн гүүр” төслөө танилцуулжээ
Бээжинд 2022 оны өвлийн Олимпийн наадам болно. Тиймээс одооноос тус улсад бэлтгэл ажил явагдаж буй. Үүнд хуучин спортын байгууламжуудыг сэргээн босгох ба шинэ барилга барих зэрэг олон төсөл багтжээ. Тэгвэл Penda архитектурын студи "Олимпийн гүүр" гэхнэртэй футурист төслийг танилцуулсан бөгөөд энэ гүүр нь Бээжин хотын төв хэсгийг Чжанцякоу дүүрэгтэй холбох юм. Учир нь энд Олимпийн наадмын ихэнхи тэмцээнүүд болох юм.
Тэгвэл Хятад-Австрийн хамтарсан Penda архитектурын товчоо футурист гүүрний төслөө танилцуулжээ.Зохион бүтээгчдийн хэлж буйгаар бол энэхүү мушгиа хэлбэрийн байгууламж нь Хятадын улсын байгальтай гайхалтай сайн зохицох төдийгүй маш бага материал ашиглаж бүтээх боломжтой төсөл болжээ. Мөн тэрбээр "Олимпийн гүүрийг бүтээхэд цагариг ашигласан нь мэдээж санамсаргүй тохиолдол биш. Үүнийг хэн ч харсан Олимпийн бэлгэдэл байна гэдгийг бид харуулахыг зорьсон" гэжээ.Д.Заяа