Хятадад хар тамхины хэргээр ял эдэлж байсан ялтанг Монголд шилжүүллээ

104

Хятадад хар тамхины хэргээр ял эдэлж байсан ялтанг Монголд шилжүүллээ

 

Монгол Улсын иргэн О нь 2007 онд БНХАУ-ын Юун Нан мужаас Бээжин хотруу бусадтай бүлэглэн их хэмжээний мансууруулах бодис тээвэрлэсэн хэрэг үйлдэж, БНХАУ-ын Бээжийн хотын Хоёрдугаар дунд шатны шүүхийн 2007 оны 12-р сарын 19-ны өдрийн шийтгэх тогтоолоор 15 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

Тэрбээр БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын I Хорих ангид есөн жил хорих ял эдэлсэн бөгөөд үлдсэн ялаа эх орондоо үргэлжлүүлэн эдлэх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий прокурорт гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Тодруулбал, ялтан О-г хоёр улсын ялтан шилжүүлэх гэрээний дагуу эх оронд нь шилжүүлэн авчирчээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.