Талархал

705

ТалархалУИХ болон Аймаг, Нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгууль болж МАН үнэмлэхүй ялалт байгуулсан билээ. Дараагийн дөрвөн жилд төрийн эрх барих болсон МАН-ын түүний удирдлагууд, гишүүд дэмжигчдэд баяр хүргэж, ард түмнийхээ итгэл, хариуцлагыг үүрэн ажиллах их үйлсэд амжилт хүссэн мэндчилгээнүүд гадаадын улс орнуудаас ирсээр байна.

Дэлхий ертөнц даяаршиж, улс орнууд бие биеээсээ хамаарах харилцаа эдийн засаг, энх тайван аюулгүй байдал, байгаль экологийн чиглэлээр улам бүр өндөрсөж байгаа энэ үед цаашдын хамтын ажиллагаагаа ахисан шатанд гарна хэмээн итгэж буйгаа илэрхийлж баярын захидал ирүүлсэн уламжлалт харилцаатай улс төрийн хүчин, хамтын ажиллагаа бүхий бусад орны намууд, элчин сайдууд, ОУ-ын байгууллагын төлөөлөгчид, улс төрчдөд талархал илэрхийлж байна. 

МАН-д баяр хүргэж захидал илгээсэн улс орон, байгууллагуудын төлөөллөөс дурьдвал:

  1. Хятадын Коммунист Нам
  2. Нэгдсэн Орос Нам
  3. Шударга Орос Нам
  4. Солонгосын Хөдөлмөрийн Нам
  5. Лаосын Ардын Хувьсгалт Нам
  6. Вьетнамын Коммунист Нам
  7. Францын Социалист Нам
  8. БНСУ-ын Сэнүри нам
  9. Австралийн Хөдөлмөрийн Нам
  10. ХБНГУ-ын Социал Демократ Нам
  11.  СоцИнтерний Эмэгтэйчүүдийн Олон Улсын байгууллага
  12. Катар улсын Ерөнхий сайдын зэрэглэл бүхий Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Эмирийн зөвлөх
  13.  Хятадын Энхтайван хөгжлийн сан
  14.  Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
  15.  Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
  16.  БНАСАУ-ын Элчин сайдын яам
  17.  БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
  18.  БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
  19. Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
  20.  Фридрих Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар

 

Монгол Ардын намын Гадаад харилцааны алба

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>