Токиогийн ойролцоо хутгатай этгээд 19 хүний аминд хүрлээ
Өнгөрсөн шөнө Токиогийн ойролцоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууламжинд нэгэнТокиогийн этгээд хутгаар зэвсэглэн довтолж 19 хүний амийг хөнөөн, 24 хүнийг шархдуулжээ.
Токиогоос баруун өмнө зүгт 40 км зайтай Канагава мужийн Сагамихара хотын цагдаад орон нутгийн цагаар 02:30-д дуудлага ирж 20 орчим насны эрийг баривчилсан байна. Зэвсэгт этгээд өөрөө цагдаад очиж баривчлагдсан гэнэ.
Тэр цагдаад "би тахир дутуу хүмүүсийг энэ дэлхийгээс зайлуулахыг хүссэн” гэж мэдүүлсэн байна.
Халдлагад өртсөн 15 хүн тэр дороо үхсэн бол дөрвөн хүний зүрх зогссон байдалтай байгааг эх сурвалжууд мэдээлжээ.