Олимпод оролцох тамирчид олимпын хотхонд буудлахаас татгалзаж, буудалд байрлаж байна
Ирэх долоо хоногийн Баасан гарагт зуны Олимпийн наадам эхэлнэ. Гэтэл зохион байгуулагчидтай холбоотой асуудал тасрахгүй гарсаар байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд л орон орны тамирчид Риогийн ойролцоох Олимпийн хотхонд байрлах ёстой байсан ч хотхоны бэлэн бус байдлаас болж зарим нь татгалзжээ. Тухайлбал, Австралийн тамирчид хотхоны бэлэн байдлыг хангах хүртэл зочид буудалд байрлахаар болсон аж.
Тэднийхэлж байгаагаар хотхоны жорлон бөглөрдөг, хоолойноос ус алддаг, цахилгааны утас нь ил задгай, шатны хэсэгт гэрэлгүй харанхуй, шал нь бохир их цэвэрлэгээ хийгээгүй гэжээ. Мөн тэд хотхон бүрэн ачаалалтай үед ус, цахилгаан нь хүрэлцэх эсэхийг шалгаж үзэхэд дийлэхгүй байгааг тогтоосон гэнэ. Өөрөөр хэлбэл, давхар бүрийн усыг гоожуулахад дээд давхруудад ус хүрэлцэхгүй байсан аж.
Зөвхөн Австраличууд биш, Британи, Шинэ Зеландын тамирчид ийм ижил асуудалтай тулгарчээ. Шведийн эмэгтэй хөлбөмбөгийн баг бүр хотхонд буухгүй байхаар шийдсэн бол Итали, Нидерланд, АНУ-ын баг өөрсдөө мөнгө төлж байж нэмэлт цэвэрлэгээ, үйлчилгээ хийлгэсэн байна.
Бразилийн Олимпийг зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Карлос Нузман хотхоны асуудлыг богино хугацаанд шийдэхээ амлаж байгаагаа New York Times сонинд ярьжээ.
Ямар ч байсан Олимпийн нээлт болох өдрөөс өмнө бүх асуудлыг цэгцлэхээ мэдэгдсэн Нузман Австраличуудыг "гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулдхотхонд имж байрлуулсан ч болно” хэмээн хошигносон байна.