Нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн зардлын тайлангаа ирүүлнэ үү

452

Нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн зардлын тайлангаа ирүүлнэ үү

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд нэр дэвшигчид нь сонгуулийн зардлын тайлангаа Сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу санал хураалт явагдсан өдрөөс хойш 30 хоногт багтаан буюу 2016 оны 07 дугаар сарын 29-ний дотор гаргаж, Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлэх үүрэгтэй.
 
Харин нам, эвслүүдийн хувьд санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан буюу 08 дугаар сарын 14-ний дотор сонгуулийн зардлын тайлан гаргаж сонгуулийн төв байгууллагад Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасны дагуу хүргүүлэх үүрэгтэй.
 
Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй байхаар Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5-д зохицуулсан байна.
 
Иймд нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацааны дотор ирүүлнэ үү.
 
            Мөн нам, эвсэл болон нэр дэвшигчийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч нь уг дансны бүх гүйлгээг нэгтгэсэн тайлан гаргаж 08 дугаар сарын 14-ний дотор холбогдох шатны сонгуулийн байгууллагад хүргүүлэх ёстойг анхаарах нь зүйтэй. Зардлын тайлан ирүүлэх батлагдсан загварыг Хавсралт хэсгээс татаж авна уу гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.
  Хавсралт:   Zardliin tailangiin zagvar.xlsx

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.