“АПУ” Г.Батхүү “банкир” О.Чулуунбат хоёрын толхилцоон

1416

“АПУ” Г.Батхүү “банкир” О.Чулуунбат хоёрын толхилцоонӨнгөрөгч сард Монгол-Солонгосын Эдийн Засгийн Форум гэгч арга хэмжээ боллоо. Албан эх сурвалжийн хувьд бол тус форумын дарга Г.Батхүү, Солонгос-Монголын Хамтын Aжиллагааны Форумын дарга Жүн Жан Сон, Монгол-Солонгосын Эдийн Засгийн Форумын дэд дарга, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, "Корейн Эйр” компанийн захирал Жи Чан Хун, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Ганболд нар болон хоёр улсын парламент, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл оролцож эдийн засгийн цаашдын зорилтот алхамыг хийв гэсэн мэдээлэл байв.

Энэ үеэр манай Засгийн газраас зарласан тавь гаруй концессийн төсөлд оролцох боломж байгааг ч Солонгосын бизнесмэнүүдэд дуулгасан. Форумын дарга, "АПУ” Г.Батхүү ч "Солонгосын шилдэг технологийг Монголд нэвтрүүлэх их ажил бидний өмнө байна. Мэргэжилтэй залуусыг олноор бэлдэх. Солонгост одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан иргэдээ бүртгэлжүүлэх, албан ёсны зохион байгуулалтад оруулах, тэдний олж авсан ур чадвар, мэдлэгийг Монголынхоо хөгжилд ашиглах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна” хэмээсэн.

Мөн үеэр Г.Батхүүгийн гэж хэлж болох хүмүүс "Монголд баялаг нь байна. Солонгост технологи нь байна. Аль аль талынхаа давуу талыг ашиглаад хөгжилд хүрье” гэж талууд их л найрсаг харилцааг хэлэлцэж тохиролцсон юм шиг тус форум өндөрлөсөн байна.

Харин албан бус, ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар тус форумыг мөнгө босгох ажиллагааны чиглэлд зориулж "АПУ” Г.Батхүү зохион байгуулсан аж. Нөгөө талаас Н.Алтанхуягийн үүрэг ч байж мэднэ хэмээсэн. Тиймээс энэ концесс нэрийн дор мөнгө угаах ажиллагааны эхлэл ч байж магадгүй болох нь. Гэтэл форумд багаа авч очсон Г.Батхүү болон солонгосчуудын эсрэг ганц эсрэг үзэлтэй хүн байсан нь Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат гэх банкир байжээ.

Тэрээр эдгээр концессын гэрээг эсэргүүцэж, алс хэтдээ хэн нэгний ашиг сонирхол, хоёр улсын цөөн хэсэг хүмүүсийн хооронд болох хөнгөн хийсвэр гэрээгээ эргэж харахгүй бол энэ тухай би цааш уламжилж, гэрээг эхлүүлэхгүй байх тал дээр ажиллана гэсэн байна. Энэ бүгдийн дараа Г.Батхүү, О.Чулуунбат нар ч түр тар хийгээд авсан юм байх. Аргагүй шүү дээ. Мөнгө босгох гэж форум хийж байхад орж ирээд үймүүлээд байхаар хэн дуртай байв гэж.

Гэхдээ энэ хоёр эрхэм аль аль нь ашиг сонирхлын зөрчилтэй. Аль аль нь мөнгөний сонирхолтой, хувийн эрх ашгийг дээгүүр тавьдаг гэдэгт олон хүн эргэлзэхгүй л болов уу. Ингэхээр О.Чулуунбат нэг их улс орон ард түмнийхээ төлөө шударга царай гаргаагүй л болов уу. Магадгүй, энэ концессийн гэрээ түүний хувьд хаалттай учраас ийн уурссан ч байж болох. Гэхдээ хоёр эрхэм цаашид тохиролцоод хамтрах нь дамжиггүй.

А.Гал

- See more at: http://www.unen.mn/content/39357.shtml?alias=unen#sthash.d654Gf1o.dpuf

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>