Хотын дарга зоригтой шийдвэр гаргалаа

931
 

 Хотын дарга зоригтой шийдвэр гаргалаа

 

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр дэх "Хүннү” хорооллын орчимд нийтийн орон сууцны айлуудын цонхыг таглаж барьсан иргэн Ц.Оюунцэцэгийн дөрвөн давхар барилгыг буулгах шийдвэр гаргажээ. Хотын шинэ захирагч анхны энэ зоримог шийдвэрээ даваа гаригт болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр танилцуулсан юм. 
 
Дээрх барилга нь зураг төсөлгүйгээс гадна галын аюулгүй байдлыг зөрчсөнийг барьж эхлэхэд нь болон түүний хойно удаа дараа анхааруулж, хуулийн дагуу 250-500 мянган төгрөгөөр торгосон ч ажлаа үргэлжлүүлсээр дуусгасан байна. 
 
Мэргэжлийн хяналтын байцаагчийн шаардлага, торгууль, оршин суугчдын эсэргүүцлийг үл ойшоон, хууль зөрчиж барьсан энэ мэт барилгыг цаашид ч нураах болно гэдгийг нийслэлийн Засаг дарга анхаарууллаа.
 
Д.Мөнх
Эх сурвалж: 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>